Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажил орон нутагт үргэлжилсээр

Нэмэгдсэн: 2015-12-07

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажил орон нутагт үргэлжилсээр

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах сарын аян”-ыг өрнүүлж эхэллээ.

Уг ажлын хүрээнд  иргэн, хуулийн этгээдэд хуулийг сурталчилсан эрх зүйн сургалт зохион байгуулахаас гадна аймгийн төрийн болон төрийн бус байгууллага түүний удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хуулийн талаар мэдээлэл танилцуулга өглөө.

Мөн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, алслагдсан хүн ам ихтэй сумуудад эд хөрөнгийн бүртгэлийн  үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл