ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
"Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвөөс санаачилан, "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье" сарын аяныг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд "Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус хурал нь Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээл судлалын чиглэлээр ажиллах боловсон хүчний сонирхлыг нэмэгдүүлэх, сэргээн засах судлалын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг олон ач холбогдолтой юм. "Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Австрали, Солонгос, БНХАУ-ын төлөөлөгч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагын 150 гаруй хүн оролцлоо.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ