ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Сэлбэ голын ай савд 1500 мод тарилаа
Сэлбэ голын ай савд 1500 мод тарилаа

 Ерөнхийлөгчийн санаачлагаар жилбүрийн 5,10 дугаарсарынхоёрдахьдолоохоногийн "Бямба" гарагийг "Бүхнийтээрмодтарихүндэснийөдөр" болгонзарласан. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, хороодын ажлын албаны 300 гаруй ажилтан, албан хаагчид Сэлбэголын ай савд 1500 мод тарилаа. Уг үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нээж үг хэлэхдээ “ Өнөөдөр бид мод тарихын ач холбогдол ямар их вэ гэдгийг маш сайн мэддэг, хүн бүр мод тарих хүсэл сонирхолтой болсон. Одоо бид харин тарьсан модоо зөв арчлан тордож ургуулах нь чухал” гэдгийг онцоллоо. Энэ үеэр тарьсан модоо хэрхэн зөв суулгаж, ургуулах талаар “Ногоон төгөл” ТББ-ын тэргүүн Б.Гомботуяа болон эко элч нар мэргэжлийн зөвөлгөө өгсөн юм. Ийнхүү дүүргийн хамт олон Нийслэл хотоо эрүүл агаартай, эко хот болгох үйлсэд идэвхи санаачлагатай оролцож өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ