ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ “ЛЛОЙДС” КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЖОН НЭЛЬСОНТОЙ УУЛЗЛАА
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ “ЛЛОЙДС” КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЖОН НЭЛЬСОНТОЙ УУЛЗЛАА

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ллойдс” компанийн захирал Жон Нэльсоныг хүлээн авч уулзлаа.

Олон тооны санхүүгийн тоглогчид /компаниуд болон хувь хүмүүс/ хөрөнгө оруулан, эрсдэлээ хувааж ажилладаг зах зээл бөгөөд гол төлөв ерөнхий даатгал, дахин даатгалын үйл ажиллагаа явуулдаг ‘’Ллойдс’’ компанийн жилийн орлого 40 тэрбум ам.доллар.

Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн даатгалыг хариуцдаг тус компанид тусгай эрсдэл, гамшгийн эрсдэлийг даатгадгаараа онцлогтой. 55 мянган ажилтантай “Ллойдс” компани үйл ажиллагааныхаа 40 хувийг АНУ, 20 хувийг Их Британид явуулж, мөн бусад оронд үйл ажиллагаа явуулдаг аж.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголд даатгалын үйлчилгээгээ санал болговол таатай хүлээж авахаа хэлээд манайх шиг байгалийн эрс тэс уур амьсгалтай оронд ‘’Ллойдс’’ компанийн үйл ажиллагааны туршлагаас суралцах нь чухал болохыг тэмдэглэсэн юм. Ялангуяа, Монголын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн салбарыг ган, зуд зэрэг байгалийн гамшиг, эрсдэлээс хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар судлахаар тохиров гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ