Хүнсний нэмэлтийг бүртгэх журмыг яаралтай батлах шаардлагатай болжээ

Нэмэгдсэн: 2015-05-21

Хүнсний нэмэлтийг бүртгэх журмыг яаралтай батлах шаардлагатай болжээ

2015.05.20

МХЕГ-аас “Эрүүл хөрс –Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хиам, махан консервийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй хүнсний нэмэлтийн хэрэглээ, анхаарах асуудлын талаар төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгч, импортлогчдын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт МХЕГ, Хүнс хөдөө аж ахуй яам, Эрүүл мэнд спортын яам, Стандарт хэмжил зүйн газар, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн  Хүнсчдийн холбоо, Махны холбоо, болон Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хиам, консервийн үйлдвэрийн удирдлага, менежерүүд, хүнс импортлогчдын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр 2014 онд хийгдсэн хүнсний бүх үйлдвэрлэлд хэрэглэгэдэж буй  тандалт судалгааны дүн,  2015 оны хиам нөөшилсөн махан бүтээгдэхүүний хяналт шалгалтын дүнгээс урьдчилсан байдлаар танилцуулав.

Мах, сүү, гурил, ундаа жүүс, нөөшилсөн бүтээгдэхүүн, нийтийн хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний нэмэлтийн 69,6% нь Монгол улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192:2007, олон улсын “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” САС 192:2014 стандартаар хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн, 11,7% нь Хүнсний хууль эрх зүйн хорооны 37-р хуралдаанаар хэрэглэхээр нэмэлт өөрчлөлт орсон, 15,3% нь дээрх стандартуудад тусгагдаагүй боловч Европын холбооны техникийн зохицуулалтад тусгагдсан байна. 

Монгол улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192:2007, олон улсын “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” САС 192:2014 стандарт, Европын холбооны техникийн зохицуулалтад тусгагдаагүй хүнсний нэмэлтүүд орсон түүхий эд, бүтээгдэхүүн манай улсад импортлогдон, хэрэглэгдэж байгаа тул Хүнсний тухай хуулийн 16.1, 16.2-т заасан “Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор хийсэн бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ыгяаралтай гарган батлуулах, түүнийг хэрэгжүүлэхэд талууд ямар оролцоотой байх талаар саналаа солилцож шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэрхэн шийдэх арга замыг ярилцсан үр дүнтэй ажил боллоо.

Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл