Дүүргийн иргэдийн спортын их наадам амжилттай болж өндөрлөлөө

Нэмэгдсэн: 2013-10-22

Дүүргийн иргэдийн спортын их наадам амжилттай болж өндөрлөлөө

 

Дэлхийн улс орны хотжилт, техник технологийн хөгжилтэй холбоотойгоорсуурин иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөн  улс орнууд биеийн тамир спортыг дэмжих замаар хүний хөгжлийг хангахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Багануур дүүргийн төр захиргааны байгууллагаас биеийн тамир спортыг орон нутгийн нөхцөл байдал, хүн амын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн хөгжүүлэх бодлого барин ажиллаж оюуны болоод бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хөдөлмөрийн бүтээмж сайтай иргэдтэй байж, биеийн тамирыг хувь хүний хэрэглээ, хамт олон, байгууллагын дүр төрх болгохзорилт тавин ажиллаж байна. Энэ онд “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” дүүргийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, спортын холбоод, салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ тамирчдын залуу халааг бэлтгэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлж амжилтыг ахиулах зорилгоор  дүүргийн Засаг даргын дэргэдэхөсвөр үеийн шигшээ багийн тоог 3 төрлөөр  нэмэгдүүлэн дүүргийн Засаг даргаас өсвөр үеийн шигшээ багт 6 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Тэгвэл төр захиргаа, биеийн тамир, спортын байгууллагын зүгээс хүүхэд, залуучууд, байгууллага  хамт олон,иргэд рүү  чиглэсэн олон арван үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь  дүүргийн иргэдийн спортын 2-р их наадам юм. Дүүргийн иргэдийн спортын 2-р их наадмыг 2013 оны 5-10 сарын хооронд спортын 7 төрлөөр 2 үе шаттайгаар  зохион байгуулж энэ сарын 20-ны өдөр дүүргийн аваргуудаа шагнаж урамшууллаа. Их наадамд  давхардсан тоогоор нийт  3000 гаруй иргэд хамрагдаж дүүргийн Засаг даргын нөөц сангаас 14 сая гаруй төгрөгийг зарцууллаа. Спортын их наадмыг зохион байгуулах хүрээнд Нийслэлийн иргэдийн спортын 2-р их наадмын явган аялалын төрөлд 3-р хорооны Б.Рэгзэдмаа ахлагчтай баг тамирчид амжилттай оролцож хүрэл медаль, 5 хорооны Б.Эрдэнэбилэг ахлагчтай  баг тамирчид алтан медаль, 4-р хорооны Я.Цэнддоо ахлагчтай баг тамирчид  хүрэл медаль  хүртсэн бөгөөд цаашид Нийслэлийн иргэдийн спортын 2-р их наадмын ширээний шагай, гэр бүлийн буухиа, волейбол, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөгийн төрлүүдэд  оролцохоор хороодын баг тамирчид маань бэлтгэлээ хангаж байна.Нийлбэр дүнгээр Ё.Туул Засаг даргатай 1-р хорооны баг тамирчид 1-р байр эзэлж өргөмжлөл 500000 төгрөг, Ж.Бат-Эрдэнэ Засаг даргатай 5-р хорооны баг тамирчид 2-р байр эзэлж өргөмжлөл 300000 төграгаар тус тус шагнагдлаа.


Төрийн байгууллагуудын мэдээлэл