Аймгийн музей, сумдын орон нутаг судлах танхимд шалгалт хийв

Нэмэгдсэн: 2019-05-13

Түүх соёлын хөдлөх дурсгалын тооллогын үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тус аймгийн Түүх, угсаатны зүйн, байгалийн музей, 18 сумын соёлын төвийн орон нутаг судлах танхим хамруулан хийв. Хянялт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 12 заалт бүхий хугацаатай 10 албан шаардлагыг 10 соёлын төвд хүргүүлжээ. Мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Музейтэй хамтран сумдын Соёлын төвийн эрхлэгч нарт шалгалтын дүнг танилцуулж, сургалт зохион байгуулав. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл