ПИПИСТРЕЛ КОМАНИЙНХАН МОНГОЛД АГААРЫН ХӨЛӨГ УГСРАХ АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нэмэгдсэн: 2019-03-21

Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлээд байгаа Словени Улсын Пипистрел компанийн төлөөлөл болох Пипистрел группийн үүсгэн байгуулагч Иво Босkарол, Бизнес хөгжил, стратеги эрхэлсэн захирал Маша Серталиk нар манай улсад зочилж ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй удирдлагуудтай өнөөдөр уулзан төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцууллаа. 

30 жилийн түүхтэй тус компани бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсраад зогсохгүй гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг  нь нийлүүлэх зэрэг сонирхолтой байгаа юм.

Тус компанийн “Pipistrel Virus SW-121” агаарын хөлөг нь дэлхийд 1300 гаруй ширхэг худалдаалагдсан бөгөөд хэт хөнгөн агаарын хөлгийн төрөлдөө дэлхийд тэргүүлэх байранд жагсдаг байна.

Пипистрел компанийнхан мөн МИАТ ТӨХК-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах санал илэрхийлээд байгаагийнхаа хүрээнд МИАТ компанийн Дэд захирал Н.Ганболдтой уулзаж улмаар агаарын хөлөгийн засвар, үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэд маргааш Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзахаар төлөвлөжээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл