Төрийн тусгай хамгаалалтынханд сургалт явууллаа

Нэмэгдсэн: 2016-06-03

Төрийн тусгай хамгаалалтынханд сургалт явууллаа

2016.06.03

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газар хамтран төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох албан хаагчдад цацраг, хими, тэсэрч дэлбэрэх бодисын аюулгүй байдлыг хангуулах талаархи сургалтыг саяхан зохион байгууллаа. “Цацраг, химийн болзошгүй ослоос хүн ам, байгаль орчныг хамгаалах нь“ сэдэвт  сургалтад хамрагсдад хяналтын чиглэлүүдийн хууль, эрх зүйн орчин болон эрсдэл, болзошгүй аюулаас хамгаалах арга зам, болзошгүй ослын үед шуурхай ажиллах арга хэмжээний талаар мэдлэг олгож, зөөврийн багаж хэрэгслээр цацраг, химийн бодисыг илрүүлж аюулгүй болгох, хэмжилтийн үр дүнг үнэлж сургаж дадлагажуулсан байна.

Дашрамд дурдахад, Цөмийн болон цацрагийн хяналтын газраас цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийг улсын хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Увс, Хөвсгөл, Ховд, Завхан, Баян-Өлгий аймгийн МХГ-ын хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт бүсчилсэн сургалтыг энэ сарын 02-ноос 10-ны хугацаанд зохион байгуулж байна. Сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулж байгаа юм. Тус сургалтанд “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” тогтвортой байдлын төсөл хариуцсан менежер Бриюс Воллис оролцож байна. Цаашид тус сургалтыг зүүн болон төвийн бүсийн МХГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл