Үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэхэд суралцав

Нэмэгдсэн: 2016-05-30

Үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэхэд суралцав

2016.05.30

МХЕГ-аас “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа эрхлэгчдэд зохион байгуулав. Сургалтыг “Мөнхийн болор” компани дээр хийсэн бөгөөд тус компанийн нэвтрүүлж буй үйлдвэрлэлийн зохистой дадлын талаар сургалтад оролцогчдод танилцуулж, компанийнхан туршлага, мэдлэгээ хуваалцаж байлаа. Тус сургалтанд нийслэлийн долоон дүүргийн 39 аж ахуй нэгжийн удирдлага, менежер, технологич, эрүүл ахуйч, ажиллагсад хамрагдсан байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл