Цалингийн асуудлаар цуврал уулзалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2016-04-04

Хөдөлмөрийн яамнаас аж ахуйн нэгж болон салбарын цалин хөлсний тогтолцоог судлах, цалин хөлсний ангилал, зэрэглэл гаргах  чиглэлээр цуврал уулзалтуудыг зохион байгууллаа.

  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгж болон салбарын цалин хөлсний тогтолцоог судлах, цалин хөлсний ангилал, зэрэглэл гаргах ажлыг 2016 онд багтаан зохион байгуулахаар салбар салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоод, ажил олгогчдын төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.  

  Тэр хүрээндээ эхний ээлжинд нүүрс олборлолт болон цемент үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг сонгон цалин хөлсний тогтолцоог судлах, судалгаанд үндэслэн ажлын байрны үнэлгээ хийх, цалингийн ангилал, зэрэглэл гаргах ажлын талаар цуврал уулзалтаар танилцууллаа.

  Уулзалтыг гуравдугаар сарын 29-нд Хөдөлмөрийн яам, 30-нд Уул уурхайн яам, 31-нд “Багануур” ХК, дөрөвдүгээр сарын 1-нд ”Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулсан бөгөөд “Багануур”, “Шарын гол”, “Адуунчулуун” компани, Баянтээгийн нүүрсний уурхай, “Хөтөлийн Цемент-Шохой” ХК, “Налгар түшиг”, “Централ Ази” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн эдийн засагч, нягтлан бодогч, үйлдвэрлэл хариуцсан захирлууд, Уул уурхайн яам, Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. 

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Tsalingiin-asuudlaar-tsuvral-uulzalt#sthash.OqBkx6cb.dpuf

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл