Дарь-Эхийн гудамжны авто замыг шинэчлэх тул өнөөдөр 22:00 цагаас ирэх сарын 11-нийг хүртэл хаана

Нэмэгдсэн: 2020-07-27 12:02:28

Дарь-Эхийн гудамжны авто замыг шинэчлэх тул өнөөдөр 22:00 цагаас ирэх сарын 11-нийг хүртэл хаана

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.

Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл