Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал

Нэмэгдсэн: 2020-07-02 10:52:07

Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Амарсайханыг чөлөөлж, Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд холбогдох хуульд заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасан тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжийг уншиж танилцуулсан.

Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авсан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан НЗДТГ-ын хэлтэс тасгийн дарга нар  болон нийслэлийн Ерөнхий менежер, харьяа байгууллагуудын удирдлагуудыг хамруулан хуралдлаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Миний хувьд нийслэлд шинэ  хүн ирж, шинэ зүйл яриагүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа,  өмнө нь бид хамтран ажиллаж ирсэн, цаашдаа ч хамтран ажиллана. Та бидний ажил үүрэг Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой учраас хотын ажил нэг ч хором зогсох, цаг алдах учиргүй, Та бид өмнө хийж хэрэгжүүлж байсан ажлаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тул дарга нар дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах нь чухал.  

Юуны өмнө COVID19-ын халдвараас сэргийлэх, хөл хориог үе шаттай буууруулж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаа учир халдвараас урьдчилсан сэргийлэх, ариутгал халдваргүйжилтын ажлыг мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай зохион байгуулах, мөн баяр наадмыг онлайн хэлбэрээр зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хотоос хэрхэн хангах, нийслэлчүүдийн нөөцийн махны бэлтгэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах, сайжруулсан түлшний нөөцлөлтийн хэрэгжилтийг өргөжүүлэх, ойрын өдрүүдэд бороотой байх тухай цаг уурын газрын мэдээлэл ирж байгаатай холбоотойгоор иргэд, олон нийтэд үеэр усны аюулаас сэрэмжлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй” зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад  хандан өглөө.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл