Нийслэлийн 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв

Нэмэгдсэн: 2019-07-22 06:03:56

Нийслэлийн 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв

Нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar international day 380”  арга хэмжээ, нийслэл хот нүүдэллэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн ажлууд төлөвлөөд байгаа аж.

Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, нийслэлийн хөгжил дэвшилд залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 20 гаруй, “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр 10 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл