“Сити тур” хотын автобустай аялал эхэллээ

Нэмэгдсэн: 2019-05-27 01:49:26

“Сити тур” хотын автобустай аялал эхэллээ

Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна.

Гадаад жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 380 жилийн түүхтэй нийслэл хотынхоо дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм.

Тус аяллын онцлог нь өдөр бүр мэргэжлийн хөтчийн тайлбартайгаар жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Үлэг гүрвэлийн музей, Гандантэгчилэн хийд, Зайсан толгой, Будда парк, Эвсэг үйлдвэр, Богд хааны музей, Монголын хүүхдийн ордоноор тойрон аялна.  

Тасалбарыг аяллын автобуснаас болон дараах Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвүүдээс авах боломжтой:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг

“Сити тур” хотын автобустай аялал таньд тав тух, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг санал болгож байна.

Төслийн менежертэй холбогдох дугаар: 80068867, 70108687

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл