Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана

Нэмэгдсэн: 2019-04-22 10:23:52

Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, дөрөвдүгээр сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замын зорчих хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. 25-ны өглөө болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үеэр болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийг аюулгүй газарт хэрхэн цугларуулах талаар дадлага хийх юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийг дадлага сургуулилалтаа тайван хийх боломж нөхцөлөөр хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл