“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд бэлтгэсэн махыг худалдаалж эхэллээ

Нэмэгдсэн: 2019-04-15 10:30:31

“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд бэлтгэсэн махыг худалдаалж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 3 аж ахуйн нэгж /Баатрууд тэнгэр ХХК, Сүхбаатар мах маркет ХХК, Дархан мийт фүүдс ХХК/ 2 тэрбум орчим төгрөгөөр 4000 тн мах бэлтгэн 2019 оны дөрөвдүгээр сарын 15-аас долоодугаар сар хүртэл хугацаанд нийслэлийн зургаан дүүргийн 145 дэлгүүрээр худалдаалахаар эхний ээлжинд 40 гаруй дэлгүүртэй гэрээ байгуулан борлуулж эхлээд байна. Нийт бэлтгэсэн махны 20 хувийг үхэр, 50 хувийг хонь, 30 хувийг нь ямааны мах эзэлж байна.

Хэрэглэгчдийн гар дээр үхрийн мах 1 кг нь 7200 төг, хонины махыг 6000 төг, ямааны махыг 5500 төгрөгөөр хүрнэ. Эдгээр махыг гарал үүсэл нь тодорхой, малын өвчингүй тайван бүсээс эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчинд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бөгөөд лабораторийн шинжилгээнд бүрэн хамрагдсан зориулалтын агуулахад хадгалж хэрэглэгчдийн гарт шууд нийлүүлж байна.

Нийт бэлтгэсэн махны 3 хувь буюу 1200тн-ыг дөрөвдүгээр сард, 50 хувь буюу 2000 тн-ыг тавдугаар сард, 20 хувь буюу 800тн-ыг зургаадугаар сард борлуулахаар төлөвлөөд байна гэж Улаанбаатаp хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл