Спортын холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Нэмэгдсэн: 2019-03-25 09:12:15

Спортын холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо спортын холбоодтой хамтран  ажиллах гэрээг шинэчлэн байгуулж үзэглэлээ.

Тус гэрээнд тухайн спортын төрлөөр спортын их наадам, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон бусад арга хэмжээг  хамтран зохион байгуулах, тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын дунд анхан шатны болон давтан сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлага зэрэг асуудлуудыг тусгасан  гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл