Хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн сургалт боллоо

Нэмэгдсэн: 2019-02-01 06:53:14

Хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн сургалт боллоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж ирсэн билээ. 

Энэ жилийн анхны сургалтад хамрагдсан 30 иргэнээс 12 нь мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээгээ гардан авч, мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн эгнээд нэгдэн ороод байна.

Энэ удаагийн сургалт нь Дэлхийн Хөтөч, тайлбарлагчдын холбооноос бэлтгэгдсэн сургагч багш, хөтөлбөрөөр зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. 

Дараагийн сургалт 2, 3, 5, 11 дүгээр саруудад зохион байгуулагдах бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачлагаар тавдугаар сарын сургалтыг Хотын аяллын мэргэшсэн хөтөч, тайлбарлагчдаар бэлдэнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Доорх холбоосоор холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу: www.mptga.org/trainings/?fbclid=IwAR230Ccayf783CFzkX_CLQULMM0mPABZbBpIdRWLML4_YN_7mZ3aYV8oK8M

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл