Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно

Нэмэгдсэн: 2018-11-17 08:40:21

Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно

Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Газрын биржийн систем /www.mle.mn/ -ээр дамжуулан явуулах цахим дуудлага худалдаагаар дараах 10 байршлын газрыг худалдана. Цахим дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn www.gazar.ub.gov.mn хаягаар,  315712, 80000233 утсаар авах боломжтой.

 Цахим дуудлага худалдааны байршлыг хүргэж байна.

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

/га/

1

Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

383 302 687

2

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

146 880 000

3

Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд

Үйлчилгээ

5.0

784 453 500

4

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

124 000 000

5

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

440 800 000

6

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

440 800 000

7

Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

252 489 733

8

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44 800 000

9

Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

133 680 000

10

Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0.105

116 300 000

Нийт

28,46

2 867 505 920

 Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9 цаг 00 минутаас эхлэн – 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 минут хүртэл авна. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутаас эхлэн  60 секунтын хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирээгүй  нөхцөлд ялагчийг тодоруулна.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ www.mle.mn газрын биржийн цахим сайтаар явагдана.  

 

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  1. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл