“Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” төслийн уралдаан зарлагдлаа

Нэмэгдсэн: 2018-11-16 10:10:22

“Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” төслийн уралдаан зарлагдлаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн  уралдааныг 2018.11.16-2018.12.07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уралдааны зорилго: Жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх, шинэ санаа, санаачилгыг дэмжихэд оршино.

Уралдааны болзол: “Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдааныг жижиг, дунд үйлдвэрийн салбарын асуудлуудыг шийдвэрлэх төсөл, нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх төсөл гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төслүүд дараах болзлыг хангасан байна. Үүнд:

·  Эдийн засгийн үр ашигтай;

·  Зах зээлд нэвтрүүлэх боломжтой;

·  Инноваци шингэсэн байх;

·  Тулгамдаж буй асуудлыг товч тодорхой, оновчтойгоор гаргаж ирсэн байх;

·  Бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх;

Төсөлд техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно.

Хамрах хүрээ: Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага гарааны бизнес эрхлэгч залуучууд оролцоно.

Чиглэл тус бүрээр шилдэг  төслийг шалгаруулж шалгарсан 2 төсөлд грант олгоно.

Уралдаанд оролцох төслийн танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд /Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамж, хуучин орчлон дунд сургуулийн урд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байр/, цахим хувилбарыгinnovationub@gmail.com хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Уралдааны шагналыг 2018 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр гардуулна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70111291 дугаарын утас, innovationub@gmail.com хаягаар авч болно.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл