Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө

Нэмэгдсэн: 2018-10-23 02:39:28

Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газар, мөн 38 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар, 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн өмнө тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 47 нэгж талбарын 22756 м2 буюу 2.2 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дууслаа.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 47 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

Ø  ЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 17, 18 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,

Ø  ЧД-ийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16, 17, 18 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,

Ø  ЧД-ийн 12 дугаар хороо, Булгийн 3, 5 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,

Ø  ЧД-ийн 12 дугаар хороо, 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар

Ø  ЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл