"ОЮУНЫ ДЭВШИЛД ХАМТДАА" УРИАН ДОР УЛСЫН ФИЗИКИЙН 32 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬД ЭХЭЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2019-04-25 02:36:40

Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо эхэллээ. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш сурагчид 9-р анги, 12-р анги, багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулна. Мөн тус олимпиадад ОХУ-аас багш сурагчид оролцож буйгаараа өргөн цар хүрээг хамарсан чансаа өндөр олимпиад болж байгаа төдийгүй Өмнөговь аймагт болж буй УЛСЫН ЧАНАРТАЙ АНХ УДААГИЙН ОЛИМПИАД юм.

Олимпиадыг угтаж Улсын физикийн олимпиадын хороотой хамтран 5 удаагийн модуль сургалтыг орон нутагт болон Улаанбаатарт хийсний зэрэгцээ олимпиадын тугийг сургуулиудаар аялуулж физикийн туршилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна.

Оюуны дэвшилд хамтдаа уриан дор болж буй Улсын физикийн 32-р олимпиад 4-р сарын 26-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн төв Улсын тэргүүний Нэгдүгээр сургууль дээр үргэлжилж 3 төрлөөр шилдэг тэргүүний аваргуудаа шалгаруулна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл