ЦОГТ-ОВОО СУМАНД ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГААС 30.000$ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

Нэмэгдсэн: 2019-04-17 09:48:42

ЦОГТ-ОВОО СУМАНД ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГААС 30.000$ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

2018 оноос уул уурхайн үр өгөөжийг сум бүрт, иргэн бүрт адил тэгш хүртээхээр Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас уул уурхайгүй болон нөлөөллийн сумдад тодорхой квот тогтоож хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Цогт-Овоо суманд 2018 оны Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр:
1. Ухаалаг худаг төсөл хэрэгжүүлж ус түгээх худагт хяналтын камерь бүхий цахим систем суурилуулж эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн хашлага хайс хийсэн нь иргэд цагийн хязгааргүй ундны усаар хангагдах нөхцөл бүрдсэн 
2. Мод бут зүлэг услах зориулалтын усны автомашин 
3. "Соёлын төвийн уран бүтээлчдэд урлагийн хувцас" нийлүүлэх ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн оны ажлаа дүгнэж 2019 онд цог хийморийн өлгий Цогт-Овоо суманд дахин 30.000 долларын хөрөнгө оруулалт хийхээр талууд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл