ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНУУЛАВ

Нэмэгдсэн: 2019-03-15 11:01:32

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНУУЛАВ

Батлан хамгаалахын яамны сайдын 1973 оны 8-р сарын 7-ны өдрийн Н/228 тоот тушаалаар “Ардын армийн мотобуудлагын I тусгай бригадын мотобуудлагын II тусгай батальоныг БНМАУ-ын өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн, Номгон, Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор автомашинаар марш үйлдэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлуулсан. Тус анги стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, улс орныхоо энх цагийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн гавьяаг Монгол Улсын төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор тус ангийг “БНМАУ-ын Баатар Хурандаа генерал Ж.Лхагвасүрэн”-гийн нэрэмжит болгосон.

Зэвсэгт хүчний 167 дугаар анги түүхт 46 жилийн ойн босгон дээр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР шагнууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл