СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДАВ

Нэмэгдсэн: 2018-12-17 04:55:32

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДАВ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 10-р сард бүх сумдаа тойрсон бөгөөд Цогтцэций суманд ажиллахдаа иргэд хөдөлмөрчид, төрийн алба хаагчидтай уулзаж асуудлуудтай газар дээр нь биечлэн танилцсан билээ. Энэ уулзалтын үеэр сургууль, цэцэрлэгт хэрэгцээтэй тохижилтын асуудлыг хөндсөн ба өнгөрсөн оны шилжих үлдэгдэл санхүүгээс сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдэж өглөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл