БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ХУДГУУДЫГ ЗАСВАРЛАВ

Нэмэгдсэн: 2018-12-11 06:57:05

БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ХУДГУУДЫГ ЗАСВАРЛАВ

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөө сумдад инженерийн хийцтэй нийт 21 худгийг засварлаж ашиглалтад орууллаа.

Олон жил ашиглах боломжгүй байсан эдгээр худгуудыг сэргээн засварлах ажлыг хийснээр зун, намартаа 60-70 өрхийн 75,000 гаруй тоо толгой мал сүргийг услах боломж бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр 30,000 га бэлчээрийг сэргээн усжуулах боломж бүрдсэн бөгөөд энэхүү худгуудыг ашиглах малчид, иргэд цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсныг онцолж байлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл