Тусгай дугаарын утсанд 64016 дуудлага хүлээн авчээ

Нэмэгдсэн: 2020-07-28 18:25:28

Тусгай дугаарын утсанд 64016 дуудлага хүлээн авчээ

 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.

Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 64016 дуудлага хүлээн авч холбогдох мэдээллийг хүлээн авсан байна.

Мөн иргээдээс ирүүлсэн 3150 гаруй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн ажиллажээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Төрийн байгууллагуудын мэдээлэл