Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нэмэгдсэн: 2020-02-19 15:22:12

Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг БНСУ-ын Чангвон хотын Чангшин их сургууль болон Галын газарт энэ сарын 16-17-ны өдрүүдэд айлчлаад ирлээ.

 Энэ үеэр Гамшгаас хамгаалах салбарт хоёр улсын хооронд гурван талт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.  

Санамж бичгийн хүрээнд гал болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн магистр, докторын сургалтад алба хаагчдыг хамруулах, сургалт, семинар, мэргэжилтнүүдийн уулзалтын талаар харилцан мэдээлэл солилцох, боловсролын үйл ажиллагаа, сургалтыг сайжруулах чиглэлээр сургагч багш, суралцагч, техникийн мэргэжилтнүүдийн харилцан айлчлал зохион байгуулах, техник, технологи, багаж хэрэгсэл нийлүүлэхэд хамтран ажиллах юм.

  Мөн Чангвон хотын захирагч Хо Сонг Моотой уулзаж найрсаг, хамтын ажиллагагаа бэхжүүлэн хөгжүүлэх, гал түймэртэй тэмцэх салбарт олон улсын туршлага солилцох, гал түймэр унтраах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн техник, технологи, багаж хэрэгсэл нийлүүлэх талаар санал солилцлоо.  Уулзалтын үеэр БНСУ-ын Чангвон хотын захиргаанаас ОБЕГ-т  дөрвөн ширхэг гал унтраах үндсэн албаны автомашиныг дагалдах техник хэрэгслийг  хамт хандивлаж, гал унтраах технологи, ажиллагааны чиглэлээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Түүнчлэн Онцгой байдлын удирдлагын салбарт хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар болон БНСУ-ын Чангвон хотын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

This image has an empty alt attribute; its file name is 3-2.jpg
Уншсан: 13
Төрийн байгууллагуудын мэдээлэл