Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Олон улсын “Аюулгүй интернетийн өдөр”-ийг “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье. Эерэг Интернет танаас эхэлнэ” уриатай тэмдэглэж байна

Нэмэгдсэн: 2018-02-22 08:07:43

Олон улсын “Аюулгүй интернетийн өдөр”-ийг “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье. Эерэг Интернет танаас эхэлнэ” уриатай тэмдэглэж байна

Аюулгүй Интернетийн өдрийг Safer Internet Day/SID) 2004 оноос Европын улсуудад тэмдэглэн эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь тоон технологийн өнөөгийн хүрсэн ололт, дэвшлийг эерэг, аюулгүй байдлаар ашиглах боломжийг хүүхэд, залууст ойлгож таниулах эрхэм зорилготой.

Аюулгүй Интернетийн өдрийг дэлхий даяар жил бүрийн 02-р сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион явуулдаг бөгөөд уг арга  хэмжээг дэлхий дахинд сая сая хүн цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог юм.

Аюулгүй интернетийн өдрөөр зөвхөн аюулгүй Интернетийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатайгаар, хүндэтгэлтэйгээр, асуудалд ул суурьтай, бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой.

Монгол Улс олон улсын энэхүү санаачилга арга хэмжээнд2017 онд албан ёсоор нэгдэн орсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар,  Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан,  харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага (Мобиком, Юнител, Скайтел, ЖИ-МОБАЙЛ компани)-ууд Эерэг Интернетийг түгээн дэлгэрүүлэхэд  нэгдсэн.

Аюулгүй Интернетийн өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дах шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхэд уриалдаг. Мөн Олон нийтийн сүлжээн дэх кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн юм.

“Эерэг интернет орчинг бүрдүүлэх”-д интернетийн олон хүмүүсийг холбодог өөрийнх нь давуу талыг ашиглан “Бүтээе, нэгдье, харилцан хүндлэе: Аюулгүй Интернет танаас  эхэлнэ” уриатайгаар хүн бүр  оролцохыг уриалж байна.

www.saferinternetday.org - Энэхүү линк нь Олон улсын аюулгүй интернетийн хорооны албан ёсны вэб сайт юм. Энэ сайтаас “Аюулгүй интернетийн өдөр”-тэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой. 

www.ekids.mn  -Харилцаа холбооны зохицуулах хорооны энэхүү сайтаас цахим орчны зохистой хэрэглээ болон хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээ мэдээллийг авах боломжтой.

#SID 2018#saferinternetday  -Сэтгүүлч та аюулгүй интернетийн талаархи сурвалжлага, нийтлэл, мэдээ бичихдээ #SID 2018#saferinternetday  хаштагийг хэрэглэнэ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл