“ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ”-Г ЦУЦЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн: 2017-09-28 10:56:44

“ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ”-Г ЦУЦЛАХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан “Өдрийн сонин”-ны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн (№205, 206) 18 дугаар нүүрэнд хэвлэгдсэн дараах “Зөвлөхийн үйлчилгээний талаарх зарлал”–г цуцалж байна. Үүнд:

  • Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Голден парк” хотхоны орц, гарц;
  • Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 6 м х 1000 м чулуун замын нарийвчилсан зураг төсөл;
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2,5 км хатуу хучилттай авто зам;
  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт Ховд голын төмөрбетон гүүрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах;
  • Төв аймгийн Зуунмод сумын төв талбайн хажуугийн авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах;
  • Төв аймгийн Сүмбэр сумын хатуу хучилттай авто зам;
  • Жаргалант сумын Шүхрийн гацааны зам засварын ажлын зураг төсөл боловсруулах;
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын хатуу хучилттай авто зам; гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах;
  • Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт Онон голын төмөрбетон гүүрийн нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах;
  • Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Хурхын голын төмөрбетон гүүрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах;
  • Архангай аймгийн Хангай сумын нутагт Хөх давааны голын төмөрбетон гүүрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах;
  • Сэлэнгэ аймгийн Дулаанхааны 4 замын уулзвар Ерөө сумын Бугант тосгон чиглэлийн авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах;
  • Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Ерөө голд бирвааз байгуулах зураг төсөл боловсруулах;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дэлгэрхаан 1 дүгээр баг-Төмөр замын 49 дүгээр өртөө рүү 9,1 км сайжруулсан авто зам;
  • Дэлгэрхаан 1 дүгээр баг-Төмөрзамын 34 дүгээр км хүртэл 4,8 км сайжруулсан авто замын зураг төсөл боловсруулах;
  • Дархан-уул аймгийн Шарын гол сум доторх авто замын зураг төсөл боловсруулах;
  • Увс аймгийн Улаангом сум Дунд голын гарам сэргээн засварлах ажлын тоо хэмжээ;
  • Халиудай багийн ил гүүр засварлах ажлын тоо хэмжээ тодорхойлох;


ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Лавлах утас: 62263185, 99003611

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл