ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

Нэмэгдсэн: 2014-12-31 12:00:45

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт 1,4 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 68771 хүн хамрагдсанаас 6749 тохиолдол (9.8%) томуу, томуу төст өвчтэйгэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Нийслэлийн агаар "их" бохирдолтой байна

12 дугаар сарын 23-29-ний хооронд Улаанбаатар хотын гэр хороолол төвлөрсөн орчимд агаарын бохирдол “их”, “маш их” байгаа бол, бусад хэсгээр ”дунд зэргийн” болон “их бохирдолтой” байна.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 20 гаруй мянган хүн өвчилжээ

Нэгтгэсэн мэдээгээр 12 дугаар сарын 24-ний байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

12 дугаар сарын 30-ны байдлаар эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 111 шинэ тохиолдол, 37 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 30-ны байдлаар 20192 хүн өвчилж, 7879 хүн нас баржээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв 

Төрийн байгууллагуудын мэдээлэл