ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

Нэмэгдсэн: 2014-12-31 11:00:50

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Булганд малын галзуу өвчин гарчээ

Булган аймгийн Рашаант суманд малын галзуу өвчнөөр нэг үхэр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар орон нутгийн удирдлагууд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдварын тархалт эрчимтэй байгаа улс орнуудад нас баралт нэмэгдсээр байна

Нэгтгэсэн мэдээгээр 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Эрүүл мэндийн 666 ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

12 дугаар сарын 23-наас хойш зөвхөн эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 610 шинэ тохиолдол, 277 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 29-ний байдлаар 20081 хүн өвчилж, 7842 хүн нас баржээ.

Эх сурвалж: ДЭМБ

БНХАУ-д шувууны томуугийн А(H5N6) вируст халдварын хүний өвчлөл гарсан байна

12 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-д шувууны томуугийн А(H5N6) вируст халдварын 2 дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн 58 настай, эрэгтэй. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай эмчилгээг хийж байгаа ажээ.

А(H5N6) вируст халдварын эхний тохиолдол нь тус улсын Сычуан мужид энэ оны 5 дугаар сард бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв 

Төрийн байгууллагуудын мэдээлэл