Эрүүл мэнд, спортын салбарын зарим хүмүүс төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

Нэмэгдсэн: 2014-12-26 13:04:16

Эрүүл мэнд, спортын салбарын зарим хүмүүс төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан хүмүүст өнөөдөр/2014.12.26/ шагналыг гардуулан өглөө.

Тус баярын үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ЭМСЯамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүс, тэдний гэр бүл, найз нөхөд, хамт олон оролцлоо.

Өнөөдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 18, “Алтан гадас одон”-гоор 46, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 12 хүн тус тус шагнагджээ.

1. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

1. Гэндэнгийн Пүрэвсүрэн - ХСҮТ-ийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал

2. Аюушхүүгийн Цэнджав - ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын эмч

3. Цэрэндоржийн Бадамсэд - Улсын III төв эмнэлгийн зөвлөх эмч

4. Дэчингийн Дорж - Энэрэл анагаах ухааны дээд сургуулийн захирал

5. Дамбажамцын Жамъяансүрэн - Улсын III төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч

6. Зундуйн Лхагвасүрэн - Улсын III төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн эрхлэгч

7. Дашдондогийн Ганхуяг - Цагаан тана эмнэлгийн эмч

8. Хандвалын Долгормаа - Биндэръяа увидас эмнэлгийн уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх эмнэлгийн захирал

9. Пүрэвийн Сүнжидмаа - Шагшаа эмнэлгийн зөвлөх эмч

10. Жадамбагийн Цэцгээ - Цэцжин эмнэлгийн захирал, их эмч

11. Гомбосүрэнгийн Туваан - Сонгино нөхөн сэргээх сувилалын зөвлөх эмч

12. Цэнд-Аюушын Наранжаргал - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

13. Балдангийн Санжаа - МҮОХ-ны ахмад тамирчин

14. Доржсүрэнгийн Сумъяа - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

15. Өлзийсайханы Эрдэнэ-Очир - МҮОХ-ны ахмад тамирчин

16. Чоёндоржын Базарсүрэн - Спортын бэлтгэлийн төвийн БТСА-ны мэргэжилтэн

17. Бямбажавын Баттулга - Арслан клубын дасгалжуулагч

18. Даваагийн Нямхүү - Монголын Паралимпийн холбооны ерөнхийлөгч

2. “Алтангадас одон”-гоор:

1. Сүрэнхорлоогийн Алтанбагана - ЭМСЯ-ны мэргэжилтэн  

2. Далхсүрэнгийн Алтанцэцэг - ХСҮТ-ийн Хими эмчилгээний эмч, чанарын албаны дарга

3. Цэндсүрэнгийн Алтанцэцэг - ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн нягтлан бодогч

4. Жамсрандоржын Баттуяа - Улсын III төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч

5. Рэнцэнгийн Баясгалан - ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний тасгийн тасгийн эмч

6. Мишигдоржын Болдбаатар - ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн эмч

7. Иварайн Дикада - Улсын III төв эмнэлгийн тогооч

8. Дангаасүрэнгийн Дуламсүрэн - ЭХЭМҮТ-ийн эх баригч

9. Балжиннямын Дулмаа - Улсын III төв эмнэлгийн ахмадын зөвлөлийн ахлагч

10. Зоноровын Мягмаржав - ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч

11. Өлзийнямын Өлзийбаатар - ГССҮТ-ийн их эмч

12. Жадамбаагийн Өлзийбат - Улсын II төв эмнэлгийн тарианы сувилагч

13. Түнжинбаатарын Должин – Улсын I төв эмнэлгийн тарианы сувилагч

14. Баатарын Туяа - Улсын II төв эмнэлгийн тарианы сувилагч

15. Сумъяабазарын Ундармаа - ХӨСҮТ-ийн Агаар дуслын халдварын тасгийн эрхлэгч

16. Нэрэнноровын Цэрмаа - ХСҮТ-ийн цахим бүртгэгч

17. Дашнямын Цэрэндулам - ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний тасгийн эмч

18. Жаргалын Энхжаргал - ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны бага эмч

19. Жагдагсүрэнгийн Даваалхам - ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдвар тандалт судалгааны албаны дарга

20. Пүрэвийн Энхтунгалаг - Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн тогооч

21. Жигжиддоржын Алимаа - Монэнзим ХХК-ийн үйлдвэр хариуцсан зөвлөх

22. Самбуугийн Алтантуяа - Ионсей найрамдал эмнэлгийн дэд захирал

23. Норжингийн Дуламжав - Хүмүүн эмнэлгийн УАУ-ын их эмч, тасгийн эрхлэгч

24. Ишдоржын Дүүмаам - Алтанмэлмий ХХК-ийн захирал, Монос анагаах ухааны дээд сургуулийн зочин багш

25. Буджавын Оюунбилэг - Оби эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн ерөнхий эмч

26. Александрын Оюундаваа - Мишээл эмнэлгийн санхүүгийн ажилтан

27. Балдандоржын Туул - Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмгэг судлаач эмч

28. Эрдэнэбатын Бэхбаяр - БТСГ-ын улсын шигшээ багийн тамирчин

29. Чулуунбаатарын Ганбат - Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн

30. Цэрэнпилийн Жамсранжав - Монголын байт харвааны холбооны зөвлөх дасгалжуулагч

31. Балдоржын Мөнгөнчимэг - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

32. Баттулгын Мөнхтуяа - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

33. Мягмардуламын Нандинцэцэг - Хангарьд спорт клубын тамирчин

34. Гомбосүрэнгийн Нямдорж - Биеийн тамир, спортын газрын спортын бэлтгэлийн төвийн зохион байгуулагч

35. Бааст Оргодол - СЗХҮТөвийн Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн

36. Галбадрахын Отгонцэцэг - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

37. Амгалангийн Оюунцэцэг - Усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагч

38. Алтанхуягын Сувд-Эрдэнэ - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

39. Бямбын Түвшинбат - ОНАБ-ыг Хангах газрын албаны спорт сургалтын хэлтсийн гардан тулааны сургагч

40. Болормаагийн Ууганхүү - МПХорооны СБТ-ийн ҮШБ-ийн тамирчин

41. Пэрэнлэйн Хорлоо – Биеийн тамир, спортын газар, спортын бэлтгэлийн төвийн сахиул

42. Чогдонгийн Цогзолмаа - Спортын бэлтгэлийн төвийн үйлчлэгч

43. Адъяасамбуугийн Цолмон - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

44. Цэнд-Аюушын Цэрэннадмид - Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

45. Насанбатын Оюунбат - Монголын Паралимпийн ерөнхий нарийн бичгийн дарга

46. Баатарын Төмөрбаатар - Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

3. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

1. Цэдэнгийн Ганбаатар - ХСҮТ-ийн Хангамж, үйлчилгээ, инженер техникийн албаны дарга

2. Нацагдоржын Гантогоо - Улсын I төв эмнэлгийн Гемодиализийн төвийн арга зүйч

3. Банзрагчийн Оюун - Улсын I төв эмнэлгийн асрагч

4. Мөнхтуяагийн Оюун - ХСҮТ-ийн асрагч

5. Маньраднаагийн Сарантуяа - ЭХЭМҮТ-ийн эм зүйн тасгийн туслах ажилтан 

6. Содномпунцагын Сүх-Очир - Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн мужаан, эсгүүрчин

7. Отгонбаярын Энх-Үйлс - МУЗН-ийн Санхүү, бүртгэлийн албаны дарга

8. Хасагын Алтайсайхан - АШУҮИС-ийн Дотрын анагаах ухааны тэнхмийн багш

9. Мятавын Энхбаяр - ГССҮТ-ийн гар сарвууны бичил мэс заслын тасгийн боолтны сувилагч

10. Бүжинлхамын Алтангэрэл - Х-Масс клубын дасгалжуулагч багш

11. Ширнэндорж Долгор - Биеийн тамир, спортын газар, спортын бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан

12. Болормаа Дөлгөөн - Чөлөөт бөхийн холбооны тамирчин

Төрийн байгууллагуудын мэдээлэл