Гавьяатууддаа баяр хүргэлээ

Нэмэгдсэн: 2014-12-26 12:54:18

Гавьяатууддаа баяр хүргэлээ
Эрүүл мэнд, спортын салбарын шинэхэн гавьяатууддаа салбарын сайд баяр хүргэлээ.

Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч эрүүл мэнд, спортын салбарын зарим хүмүүсийг 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 152 дугаар зарлигаар Гавъяат цолоор шагнасан билээ.

“Хүний гавьяат эмч” цолоор

1. Дансүрэнгийн Ичинхорлоо - Хатагтай эмнэлгийн ерөнхий захирал,

2. Бундангийн Болдсайхан - Сонгдо эмнэлгийн эмч,

3. Өлзий-Очирын Мангалбазар - Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген оношилгооны их эмч,

4. Даваадоржын Адилбиш - “Сүйжин” эмнэлгийн эмч,

5. Ядамжавын Минжүүр - Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрчимт эмчилгээний эмч,

6. Дамбын Лхагва - Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч,

“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор

1. Шаравжамцын Батбаяр – Эрүүл мэндийн сайд асан, Таны зүтгэлийн төлөө ТББ-ын тэргүүн

2. Банзрагчийн Оюунгэрэл - Улсын клиникийн Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх баригч эмч

“Гавьяат багш” цолоор

1. Хамарын Дамдинжав - АШУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч, зөвлөх багш

“Гавьяат дасгалжуулагч” цол хүртсэн

1. Цэрэнбаатарын Хосбаяр - Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч,

2. Шархүүгийн Цэвэлмаа - Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер,

3. Бямбаренчингийн Баяраа - Үндэсний Шигшээ багийн чөлөөт бөхийн дасгалжуулагч

4. Цэвэгсүрэн Нандигжав - Боксын холбооны олон улсын шүүгч,

“Гавьяат тамирчин” цол хүртсэн

1. Ганбатын Болдбаатар - Үндэсний шигшээ багийн тамирчин Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер,

2. Батхуягийн Мөнгөнтуул - Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын шатрын их мастер,

3. Энхсайханы Ням-Очир - Үндэсний шигшээ багийн тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер,

4. Сүхээгийн Цэрэнчимэд - Үндэсний шигшээ багийн тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер

Ийнхүү Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр/2014.12.26/ хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, салбартаа манлайлан ажиллаж буй гавъяатуудыг Эрүүл мэнд, спортын яамнаа хүлээн авч уулзлаа. Салбарынхаа хөгжил дэвшил, улс эх орныхоо төлөө хийсэн гавьяа зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэнд, спортын яамны “Хүндэт дэвтэр”-т бичиж, гэрчилгээ олгон хүндэтгэл үзүүлэв.

Төрийн байгууллагуудын мэдээлэл