ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.19/

Нэмэгдсэн: 2014-12-19 14:11:30

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.19/

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны ачаалал нэмэгджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал 1 дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7%, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48,4%, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2%, Сонгино-Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32%, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4%-иар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар орны хуваарилалтын зохицуулалт хийж, ачааллыг бууруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байна 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37%) хүн нас барсан байна.

12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан тус халдвараар өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ.

Мөн 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Либерид 8, Сьерра-Леонд 327, Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Эбола вируст халдвараар өвчлөгсөд нь хүйсний хувьд ялгаагүй байгаа бөгөөд харин насны хувьд 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байгаа нь тогтоогджээ.  

Эх сурвалж: ДЭМБ

Энэтхэг улсад H5N1 вирусын шувууны томуу гарчээ

Энэтхэг улсын Чандигарх тосгоны шувууны аж ахуйд өндөр хоруу чанартай H5N1 вирусын томуу бүртгэгдэж, 22 шувуу өвчилж, үхсэн байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Шуурхай удирдлагын төв 

Төрийн байгууллагуудын мэдээлэл