Дархан-Уул аймаг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын амжилт, үр дүнг дүгнэлээ

Нэмэгдсэн: 2014-12-17 09:41:17

Дархан-Уул аймаг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын амжилт, үр дүнг дүгнэлээ
Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын амжилт, үр дүнг Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарынхан үнэлж, дүгнэлээ.

Энэ онд эмч, мэргэжилтнүүд олон ажлыг санаачлан хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ стандарт, технологийг нэвтрүүлжээ.

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн “ГАРЦ” арга хэмжээ, “Хүүхдийн сайн сайхны төлөө” бүтээн байгуулалт, “Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөө” сайн үйлсийн аян, “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” зөвлөгөөн, хэлэлцүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Аяга сүү I,II” төсөл, эх, хүүхдийн яаралтай, түргэн тусламжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, эх, нярай, хүүхдийн эмчилгээ, оношилгооны шинэчилсэн удирдамж, стандартууд, дэмжлэгт хяналт, “Хүүхдийн гүйлсэн булчирхайн эмчилгээний цэг”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар сумын эмнэлэг” хөтөлбөр, эмч, мэргэжилтнүүдийн гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтууд, “Promotion -14” эрдэм шинжилгээний бага хурал, бүтээлийн үзэсгэлэн зэрэг ажлуудыг хамгийн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж онцлож байна.

Эдгээр арга хэмжээний чанар нь эх, хүүхдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний үзүүлэлт ба 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад:

0-15 насны хүүхдийн эндэгдэл 4.7 промиль болж 2.0 промилоор

Нярайн эндэгдэл 3.0 промил болж 2.5 промилоор

0-1 насны хүүхдийн эндэгдэл 6.5 промил болж 1.8 промилоор

0-5 насны хүүхдийн эндэгдэл 7.6 промил болж 3.5 промилоор тус тус буурч эхийн эндэгдэлгүй ажилласан байна.

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд 60 ажлыг төлөвлөж, 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд энэ оны амжилтаа улам бататгаж, 2015 онд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үр бүтээлтэй ажиллахаар төлөвлөж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл