ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.12/

Нэмэгдсэн: 2014-12-12 12:18:46

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.12/

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар нэмэгдсээр байна

2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.

Одоогийн байдлаар нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвиней улсад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол бүртгэдсэн байна. Харин Либерит өвчлөл буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол гарсан бол Сьерро-Леонд өвчний тархалт эрчимжиж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв 

Төрийн байгууллагуудын мэдээлэл