“Тамхи ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2014-12-12 10:23:09

“Тамхи ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдыг “Тамхи ба эрүүл мэнд” сургалтад хамруулсан байна. Уг сургалтад сургууль тус бүрээс 15 сурагч оролцосн бөгөөд нийт 150 сурагч хамрагдлаа.

ЭМГ-ын арга зүйч Ж.Наранцэцэг хичээлийг удирдан явуулж, Хүүхэд, өсвөр үеийн кабинетын хүүхдийн эмч Д.Бүрэнжаргал, арга зүйч Д.Пүрэвсүрэн нар хамтран ажиллалаа.

Сургалтад оролцогчдод тамхины хор уршиг, тамхи эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, бусдад тамхины хор уршгийн талаарх зөвлөгөө, тамхинаас татгалзаж үгүй гэж шийдэмгий өөртөө итгэлтэй хэлж сурах талаар мэдээлэл өгсөн. Мөн сурагчдыг багаар ажиллуулж ангидаа болон сургуульдаа тамхигүй орчин бүрдүүлэхийн тулд ямар ажлыг зохион байгуулах талаар харилцан ярилцлаа.

Сургалтад оролцогч хүүхдүүд анги бүртээ тамхины талаар сургалт явуулж, “Тамхины хор” сэдвээр Дэвжээ тэмцээнийг зохион байгуулах, мөн ангийн эцэг эхийн хурлыг хийхдээ аавууддаа урилга өгч олон төрлийн сургалт тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Төрийн байгууллагуудын мэдээлэл