“Осол гэмтлээс сэргийлье” сургалтыг сурагчид болон эцэг эх, багш ажилтнуудын дунд зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2014-12-12 10:22:15

“Осол гэмтлээс сэргийлье” сургалтыг сурагчид болон эцэг эх, багш ажилтнуудын дунд зохион байгууллаа
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын орон нутгийн ажлын хэсэг, “Монгол даатгал” ХХК-тай хамтран ерөнхий боловсролын 1,4,15,18, Жигүүр, Энэрэл сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид, эцэг эхчүүдийн дунд “Осол гэмтлээс сэргийлье” сургалт өдөрлөгийг өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Эрүүл мэндийн газрын осол гэмтлээс сэргийлэх хөтөлбөрийн зохоцуулагч, хүүхдийн эмч Д.Бүрэнжаргал, сургалтын арга зүйч Ж.Наранцэцэг, Б.Пүрэвсүрэн нар зохион байгуулж, “Монгол даатгал” ХХК-ийн захирал н.Дашдаваа, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын орон нутгийн ажлын хэсгийн ажилтан н.Отгонбаатар, н.Төртогтох, Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч н.Баярчимэг, сургуулийн захирлууд, сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч нар хамтран ажиллалаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хүүхдийг ахуйн болон зам тээврийн бусад осолд өртөх эрсдэлээс сэргийлэх мэдлэг эзэмшүүлэх, эцэг эхийн анхаарал халамжийг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө эрсдэлээс сэргийлж, хамгаалах чадамжийг эзэмших юм.

Сургалтыг өртөөчилсөн аргаар зохион байгуулсан бөгөөд 4 өртөөнөөс осол гэмтэл, хүчирхийллийн талаарх мэдлэг чадвар боломжийг бүрдүүлэн ажилласнаар илүү ач холбогдолтой боллоо.

Мөн 100 сурагчид цүнхний гадна талын цацруулагчтай уут, бал зэргийг гардуулан өглөө. Сургалт өдөрлөгт нийт 618 хүн хамрагдлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл