ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.11/

Нэмэгдсэн: 2014-12-11 13:22:55

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.11/

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин тархалт нэмэгдэх хандлагатай байна

2014 оны 12 дугаар сарын 01-07-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 120.845 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.415 (8.6%) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношилогдсон байна.

Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 52.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 16.8, өмнөх оны мөн үеэс 15.7 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 33.955 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.469 (10.2%) нь ТТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 3.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.

ГССҮТ-д нийт 1430 хүн ханджээ

2014 оны 12 дугаар сарын 04-10-ны өдрийн хооронд ГССҮТ-д нийт 1430 хүн хандсан байна. Үүнээс 63.3 хувийг эрэгтэйчүүд, 23.7 хувийг 0-15 насны хүүхдүүд, 40 хувийг СХД, БЗД-ийн иргэд тус тус эзэлж байна. Нийт өвчлөгсөдийн 38 хувь нь санамсаргүй унах, хальт гишгэх, хальтирч унаснаас хөлөө гэмтээснээс болж хандсан бол 15 хувь нь зам, тээврийн ослын, 19 хувь нь хүчирхийллийн шалтгаантайгаар гэмтэж бэртжээ.

Эх сурвалж: ГССҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар нэмэгдсээр байна

2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.

Одоогийн байдлаар нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвиней улсад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол бүртгэдсэн байна. Харин Либерит өвчлөл буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол гарсан бол Сьерро-Леонд өвчний тархалт эрчимжиж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв

Төрийн байгууллагуудын мэдээлэл