Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикаторын Мэдээ, 2013 оны 3 дугаар сар

Нэмэгдсэн: 2013-04-27 14:32:15

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикаторын Мэдээ, 2013 оны 3 дугаар сар

 Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикаторыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2012 оны IV улирлын ДНБ болон бусад макроэдийн засгийн үзүүлэлтүүдийн ҮСХ, Монголбанкны 2013 оны 3 дугаар сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцооллоо. 

Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ) нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой. Монгол Улсын эдийн засаг 2011 оны 6 дугаар сард мөчлөгийнхөө оргилд хүрсэн бөгөөд НТИ нь 2011 оны 6 дугаар сард оргилдоо хүрч, түүнээс хойш буурсаар байна. НТИ нь өнгөрсөн сард ёроолын цэгтээ хүрээд эргэсэн байдалтай харагдаж байсан бол энэ сард 98.78 болж, оргилоосоо 3.69 нэгжээр, өмнөх сараас 0.05 нэгжээр буурсан байна.    
Энэхүү уналт нь энэ сарын индикаторын бүрэлдэхүүн хэсгүүд болох мөнгөний нийлүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, БНХАУ-руу гаргасан экспортын нийт экспортод эзлэх хувь хэмжээ, нийт импортын хэмжээ, импортоор орж ирсэн ачааны машины тоо болон шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл чиг хандлагаасаа бага байгаатай холбоотой. 
  •   Монгол Улсын бизнесийн мөчлөг (цэнхэр тасалдсан зураас) болон
   Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (улаан тасралтгүй зураас)
НТИ-ыг Монголбанкны 1 дүгээр улирлын зээлийн тайлан, 4 дүгээр сарын Монголбанкны болон ҮСХ-ы Статистикийн сарын бюллетень гарсан үед шинэчлэн тооцоолж, 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт Сангийн яамны цахим хуудсаар мэдээлэх болно. 
Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс
(Энэхүү мэдээлэл нь Сангийн яамны биш гагцхүү судлаачдын байр суурийг илтгэнэ)
2013.04.24
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл