БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦЭНГҮҮЛЭХ ТАЙЛГА ҮЙЛДЭВ

Нэмэгдсэн: 2013-06-12 08:20:59

Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэн тайлах ёслол 2013.06.11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Агуйт ууланд боллоо. Хоёр жил тутамд болдог Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайллагад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий камандлагч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон Ерөнхийлөгчийн тамгийн газар, БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтан, нутгийн иргэд оролцлоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл