28 ОРНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОРОЛЦСОН “ШАНГРИ-ЛА 2013” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Нэмэгдсэн: 2013-06-05 16:45:05

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хурлын үеэр Канад улсын Батлан хамгаалахын сайд Петер Маккей, Сингапур улсын Батлан хамгаалахын сайд Доктор Эн Хэн, БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Кван Жин, Австрали улсын Батлан хамгаалахын сайд Стефин Смит, Франц улсын Батлан хамгаалахын сайд Жан Ив Дриан, АНУ-ын Батлан хамгаалах яамны Олон улсын аюулгүй байдал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Дерек Чолле, Япон улсын Нэгдсэн штабын дарга генерал Ивасаки нартай хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож,  Монгол-Канадын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн хурлын үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар ИБУИНВУ-ын Нэгдсэн хүчний командлагч, генерал Р.Л.Барронстой хоёр талын уулзалт хийж, хоёр талын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл