Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

Нэмэгдсэн: 2015-02-04 13:37:59

Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ
МУИС-ийн сургалт, судалгааны нэгдсэн  шинэ лабораторитой  боллоо. 138 метр квадрат талбай бүхий сургалт, судалгааны энэхүү лаборатори нь байгалийн ухааны хичээл орох, судалгаа хийхэд зориулагдсан нээлттэй сургалтын орон зай юм. 
Энд лабораторийн хичээл орсноор судалгааны лабораториудад багш судлаачид, ахисан түвшний оюутнууд судалгааны ажил хийх боломж өргөжиж, эдийн засгийн үр ашиг дээшлэх юм байна. 
Лабораторийн нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож "Бид их сургуулийг судалгааны их сургууль болгох зорилго тавин ажиллаж байгаа. Системийн шинэчлэлийг ерөнхийд нь хийж чадлаа. Урьд нь их сургууль дээр сургалт, судалгаа тусдаа явагддаг байсан бол одоо сургалт, судалгаа хамтдаа явагдахаар боллоо. Бид цаашдаа судалгааны орчин сайжруулахад хөрөнгө оруулалт эрчимтэй хийнэ.Тэр нь нэг  багшийн биш, нийт оюутан суралцагчдын орчин байх болно" гэдгийг онцоллоо.  
Дашрамд дурдахад, 2013-2014 оны хичээлийн жилд БСШУ-ны сайдын багцаас 511.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сургалт, судалгааны лабораторийг бэхжүүлэхэд зориулжээ.  
Төрийн байгууллагуудын мэдээлэл