Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

Нэмэгдсэн: 2014-10-07 15:56:55

Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

Бээжингээс Монгол Улсыг Хавсран Суугаа Бүгд Найрамдах Армян Улсын Элчин Сайд ноён. Армен Саргсян 2014 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү  айлчлалын үеэр тэрбээр  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзлаа.

Эрхэмсэг Элчин сайд ноён. Армен Саргсян уулзалтынхаа үеэр Бүгд Найрамдах Армен Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын 6 оюутныг тус улсад үнэ төлбөргүй сургах болсоныг мэдэгдлээ. Түүнчлэн хоёр тал Монгол-Армяны найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл