Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

Нэмэгдсэн: 2014-10-07 15:47:54

ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА
Оросын Боловсролын Академийн Ерөнхийлөгч хатагтай Людмила Алексеевна Вербицкая нь Монгол Улсад 2014 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. 
Тэрээр айлчлалын үеэрээ Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзлаа.   Тус уулзалтын үеэр тэрээр өөрийн удирдаж буй Оросын Боловсролын Академи болон Санкт-Петербургийн улсын их сургуулийн зүгээс Монгол Улсын бүх шатны сургуулийн орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх болон сурах бичиг, багшийн гарын авлага боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  
Төрийн байгууллагуудын мэдээлэл