Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

БШУ-ны Сайдын нэрэмжит “Мон Робот 2013” тэмцээн өндөрлөлөө

Нэмэгдсэн: 2013-10-28 16:33:58

БШУ-ны Сайдын нэрэмжит "Мон Робот" 2013 тэмцээн нь энэ жил 07 дугаар 23-25-ны хооронд Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн Хараацай театрт явагдаж өндөрлөлөө.Тус тэмцээн нь ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байгаа бөгөөд орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургуулиудын төлөөлөл болсон 8-10  дугаар ангийн 120 сурагч оролцсон байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл