Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

- Ерөнхий боловсролын сургалтанд хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл хийх;

- Боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх;

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;

Боловсрол, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх. 

Үйл ажиллагааны эрхэм зорилго 

Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх,"Зөв Монгол" хүнийг хөгжүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино. 

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:


- Боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн болон төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.

- Боловсрол, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

- Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангах

Төрийн байгууллагуудын мэдээлэл