Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадмын аваргууд шалгарлаа

Нэмэгдсэн: 2013-11-06 10:57:13

Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадмын аваргууд шалгарлаа

Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Хөвсгөл аймгийн урлаг спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 35, эмэгтэй 20  баг өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Хөвсгөл аймгийн Залуучууд, Тас, Дэлгэр мөрөн цогцолбор багууд эхний байруудыг эзэлсэн бол, эмэгтэй багаас  Залуучууд, Дэлгэр мөрөн цогцолбор, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багууд эхний гурван байрт шалгарсан байна. Гар бамбөгийн төрөлд эрэгтэй 25 баг, эмэгтэй 17 баг өрсөлдөж эрэгтэй багуудаас Хөвсгөл аймгийн Залуучууд, ЭДЦС, Рашаант багууд, эмэгтэй төрөлд  Их-Уул, Залуучууд, Эрчим багууд эхний 3 байрыг эзэлжээ.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд шилдэг тоглогчоор ЭДЦС-ийн багийн Баттулга, эмэгтэйчүүдээс Пүрэвжаргал, Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор "Тас" багийн Эрдэнэбат, "Залуучууд" багийн Баасансүрэн нар шалгарч шилдэг тоглогчын цомыг хүртсэн байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл